Дэлхий дахины цахим сүлжээнд ихэд болгоомжлонгуй ханддаг цөөн улсын нэг БНХАУ-ын албаныхан нутаг дэвсгэрт нь аж төрж буй гадаадын иргэдийн фэйсбүүк, ютүб, твиттер хуудсанд нэвтрэх эрхийг нээж өгөхөөр болжээ. Гэхдээ зөвхөн Дорнын Хавай гэгддэг Хайнань аралд энэ эрх үйлчлэх бөгөөд тус арлынхан одоогоор Хайкоу, Санья хотод л “цахим хана”-ыг нээгээд байна.
Энэ нь жуулчдыг Хайнань руу татах, Хятадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил бөгөөд мөнхүү хөтөлбөрт нийт сурталчилгааны 2000 минутын бичлэгийг BBC, CNN зэрэг дэлхийн томоохон агентлагийн телевизүүдээр цацах ажил багтаж байна.