Дэлхийн аваргын сүлд дуунууд болох "Waka waka", "We Are One" нарыг мэдэхгүй хүн төрөлхтөн байхгүй биз ээ. Тэгвэл дуучин Шакира, Женнифер Лопес нарыг Вилл Смитт залгамжилж, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны сүлд дууг АНУ-ын жүжигчин, хип хоп дуучин Вилл Смитт дуулахаар сонгогджээ. Түүнтэй хамт Албанийн дуучин Ара Истрефи дуулах аж.
Харин хөгжмийг Вилл Смитт, Ники Жем нар хамтран зохиож байгаа бөгөөд хамт татуулсан зургаа инстаграмм хуудаснаа постолжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт клипнийхээ зураг авалтад орж эхэлжээ.
@nickyjampr ✖️ @Diplo ✖️ @strefie ✖️ @WillSmith - One Life to Live. Live it Up. #WorldCup
A post shared by Will Smith (@willsmith) on