Америкийн Лэйк Уорт хотын иргэд аюул нүүрлэж байгаа тухай мэдээлэл аваад ихэд зочирджээ. Хотын даргын төлөөлөгч Бер Керрийн ярьсанаар бол хотод ямар нэгэн аюул нүүрлэсэн тохиолдолд түүнээс сэргийлэхийг анхааруулсан мэдээлэл иргэн бүрт автоматаар илгээгддэг аж. Тэр дундаа, нүүрлэсэн аюул бүрт зориулсан утга агуулга бүхий мессеж илгээгддэг тохиргоотой аж. Тэгвэл өнгөрөгч ням гаригт хот даяар цахилгаан тасрах үеэр “Зомбинууд дайрч байна” гэсэн утга бүхий анхааруулга мэдээлэл иргэдэд очжээ. Энэ талаар Керр “Автоматаар илгээгддэг мэдээлэлд хэн нэгэн өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөхдөө зомбигийн дайралтын тухай нэмжээ. Манай албан хаагчид, эсвэл ажлаас халагдсан хүмүүс үүнийг хийгээгүй гэдгийг мэдэгдье” хэмээн ярилаа. Хотын удирдлага мэдээллийн автомат системийг унтрааж, болсон үйл явдлыг шалгаж байгаа юм байна.
Энэ оны нэгдүгээр сарын 14-нд АНУ-ын холбогдох хаагчид алдаа гарган Хавайн иргэд рүү баллистик пуужингийн аюулын тухай мэдээлэл илгээж, үтэр түргэн нуувчинд нуугдахыг анхааруулж байв. Үүнээс хагас цагийн дараа мужийн захирагч Дэвид Айж мэдээллийн төхөөрөмж хариуцсан ажилчид нь шалгалт хийж байх үеэрээ алдаа гаргасан болохыг мэдээлж, нутгийн иргэдээсээ хүлцэл өчсөн юм.