БНАСАУ-ын удирдлага БНСУ-ын сэтгүүлчдийн хүсэлтээс гурав дахь удаагаа татгалзлаа. Өмнөд Солонгосын сэтгүүлчид Умардын атомын полигон Пунге Риг татан буулгах үйл явцыг газар дээрээс нь мэдээлэх зорилгоор тус улсад нэвтрэх хүсэлтээ ийнхүү удаа дараа гаргажээ. “Бид сэтгүүлчдийнхээ нэрсийг өгөх гэсэн боловч БНАСАУ-ын удирдлага хүлээн авахаас татгалзлаа” хэмээн БНСУ-ын Үндэсний нэгдлийн яамны төлөөлөгч уламжиллаа. Тэрбээр Өмнөд Солонгосын сэтгүүлчдэд нэвтрэх зөвшөөрөл олоогүй Умардын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Пунге Ри полигон нь Ардчилсан Солонгосын нутаг дэвсгэрийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд Японы тэнгисээс 65 км-ын зайтай оршдог аж.