Италийн Милан хотод болсон загварын долоо хоногийн хүрээнд Чезаре Беккариа талбайд нэгэн өвөрмөц байшинг босгов. Үүнийг 3D принтерээр хэвлэсэн гэнэ. Босгож, буулгахад хялбар уг барилгын 35 хэсэг тус бүрийг 60-90 минут хэвлэжээ. Үүнд нийт 48 цаг зарцуулсан гэнэ.
Матсан бетонон хана нь загварын өвөрмөц шийдэлтэй юм шиг харагддаг байна. Хаягдалгүй технологитой барилгын энэ санааг “CLS architects & arup” товчоо гаргажээ. 100 ам метр талбай бүхий байшинд зочдын, унталгын, гал тогооны, угаалгын өрөөнөөс гадна дээвэр дээр нь жижиг цэцэрлэг хүртэл бий гэнэ.