Амралтын өдөр ямар нэгэн зүйл хиймээр байгаа ч юу хийхээ мэдэхгүй байгаа уншигчиддаа адал явдалтай таван арга хэмжээг санал болгож байна. Одон оронтой танилцах уу, 80 метрийн өндрөөс бууж айдсаа дарах уу, Мөнгө тань гүйж байгааг мэдсэн ч гармааргүй санагдах орчинд очих уу, Пянз сонсож хуучинсаг тансаг мэдрэмж авах уу, Сонгодог жүжиг үзэн гэгээн хайрын харуусалт түүхээр аялах уу, эсвэл зүгээр цэвэрлэгээ хийж нийслэл хотынхоо гадаад үзэмжинд анхаарах уу?
Японоос ирсэн 500 пянзыг задлах гэж байна. Рок, Жазз гэх мэт бүх урсгалын хөгжим багтсан пянз сонсож, хуучнаа дурсаж худалдаж авсан ч болох гэнэ. Хэрвээ сонирхож байвал 4 дүгээр сарын 22-нд 15 цагаас хойш Sky 17-г зориорой.
УДЭТ-д 4 дүгээр сард:
Хагас мянганы тэртээд бичигдсэнээсээ хойш "Ромео Жульетта" тэнгэрлэг үнэнч хайрын дуулал одоо ч хэвээр байгаа билээ. Тэгвэл энэ жүжгийг УДЭТ-д энэ бүтэн сайн өдөр буюу 4 дүгээр сарын 22-нд 19 цаг дор Найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулснаар дахин үзэгчдийн хүртээл болгох болно.
✔️ У.Шекспир "Ромео, Жульетта" сонгодог жүжиг
04.22-нд 19:00 цагт
Найруулагч УГЗ Б.Баатар
✔️Л.Толстой "Адууны түүх" сонгодог жүжиг
04.27-нд 19:00 цагт
Найруулагч УГЗ Б.Баатар
✔️М.Сервантес "Кихот ноён" сонгодог жүжиг
04.28, 29-нд 18:00 цагт
80 метрийн өндрөөс агуй руу буух аялал
Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, Тоомтын агуй гэж байна. баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.
Сонирхогчдыг 300км урт зам хүлээж байна. Хэрэв сонирхож байвал 4 дүгээр сарын 21-нд 6 цагаас Баянгол зочид буудлын гадаа цуглаж 6:15 минутад Зоргол хайрханы зүг хөдлөх болно. Зохион байгуулагчид аюулгүй ажиллагааг хангасны дараа 80 метрийн өндрөөс буулт хийж эхэлнэ. Бид хээрийн гал дээр хийсэн мартагдашгүй амттай сайхан өдрийн хоолыг Зоргол Хайрханы хормойд зооглох болно. Буулт үргэлжилсээр бид 18:00 цагт дуусгаж Улаанбаатар хотын зүг хөдлөх болно. Улаанбаатар хотод ирснээр бидний гайхалтай аялал өндөрлөх болно. Аяллын үнэ: 50.000 төгрөг
Одон орноор аялахыг хүсвэл сансар, од эрхэсийн ордонд 4 дүгээр сарын 13 цагаас цугларч тус ордонтой танилцана.
“Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ маргааш зохион байгуулагдана
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ийн Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.
Ziferblat (Бүтээлч залуусын орон зайд)
Бүтээлч байхаас ч аргагүй орон зай. Хаалгаар ороход цаг явж эхэлнэ. 1 минут 1 зуун төгрөгөөр үнэлэгдэнэ. Өрнө дорно хосолсон хуучны хэв маягтай ч орчин үеийн залуусын анхаарал татахуйц нэг тийм онцгой тохижилттой орон зай. Кофены үнэр, гадаад монгол номын тавиур, бичгийн машин, майхан доторх халуун дулаан яриа, гадаад хуучны кинонууд, нууц өрөө, цагийн зүү чаг чаг чаг. Цаг үнэтэй гэдгийг мэдэрнэ.
Залуус энд юу дуртайгаа хийдэг. Ном унших, тоглоом тоглох, кино үзэх, зураг зурах, кофе чанаж уух, сэтгэл зүйчтэй ярилцах гээд төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ болдог. Харин 4 дүгээр сарын 21-нд харин англи хэлний ярианы хичээлтэй. Та сонирхож байвал Зифербаторууд дээр очоорой.