Шведэд цахилгаан машиныг явдал дунд нь цэнэглэдэг, дэлхийд анхныхад тооцогдох зам нээлээ. Тус улсын нийслэл Стокгольм хотоос холгүй нээгдсэн замд хоёр км урт хос цэнэглэгч суурилуулсан тухай “Guardian” мэдээллээ. Хэдийгээр энэ нь туршилтынх боловч Замын агентлаг нь тус улс даяар суурилуулах газрын зургийг хэдийнэ гаргасан байна. Төлөвлөсөн ёсоор 2030 он гэхэд Шведийн автомашины 70 хувь нь түлшнээс татгалзах юм. Цахилгаан машинууд сүүл хэсэгтээ тусгай цахилгаан хүлээн авагчтай байх аж. Цэнэглэгч нь замын 50 метр тутам байх бөгөөд автомашин түүн дээгүүр явж өнгөрөх хооронд цахилгаан дамжуулах гэнэ. “Швед даяар 20 мянган км авто зам ийм цэнэглэгчтэй болно” гэж “eRoad arlanda” консорциумын гүйцэтгэх захирал Ханс Селл мэдэлсэн аж.