Австрали улс хамгийн олон хүн амтай Сиднейг хувааж, ирэх 20 жилийн хугацаанд гурван хот болгохоор төлөвлөсөн тухай CNN мэдээллээ. Хүн амын өсөлт, орон сууцны үнэ хэт өндөр болсон, замын түгжрэл зэрэг тулгамдсан асуудлын улмаас тийм шийдвэр гаргасан байна. Энэ нь орон сууц, ажилтай болох гээд олон боломж бий болгох гэнэ.
Сиднейг гурав хувааснаар Зүүн эргийн, Төв голын болон Баруун Паркленд хот хэмээн нэрлэх аж. Хоёр жилийн өмнө 4.8 сая байсан Сиднейн хүн ам 2056 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэн найман саяд хүрэх төлөвтэй.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Австралид орон сууцны үнэ дунджаар 630 мянган доллар байхад Сиднейд 914 мянган доллар байв.