Наймдугаар сарын эцсээр саран дээр хүний гараар бүтээсэн судалгааны хоёр төхөөрөмж буухаар төлөвлөж байна. тодруулбал, өнгөрсөн 7 хоногт хөөргөсөн ОХУ-ын Луна-25 судалгааны төхөөрөмж энэ сарын 21-ний өдөр саран дээр буух юм. Мөн наймдугаар сарын 23-ны өдөр Энэтхэг улсын сансрын агегтлагаас өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр хөөргөсөн Чандраяан нэртэй төхөөрөмж буух товтой байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд саран дээр АНУ, ОХУ, БНХАУ-ын сансрын хөлөг, судалгааны төхөөрөмжүүд буугаад байсан бол Энэтхэг улс сансрын төхөөрөмж хөөргөөд байгаа юм.