Хятадын Үндэсний Статистикийн Товчооны мэдээлэлд аж үйлдвэрийн салбарын PMI өнгөрөгч нэгдүгээр сард 49.2 байсан бол хоёрдугаар сард 49.1 болов. Харин Caixin/S&P Global үйлдвэрлэлийн PMI өмнөх сард 50.8 байснаа хоёрдугаар сард 50.9 болж өссөн.
PMI-ийн 50-аас дээш үзүүлэлт нь тэлэлт, харин түүнээс доош байвал агшилтыг илтгэдэг аж. “Компаниуд үйлдвэрлэл болон шинэ ажлын өсөлтийг тэмдэглэж, өсөлтийн хурд нэгдүгээр сараас бага зэрэг нэмэгдсэн нь экспортын шинэ захиалгын өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” гэж Caixin судалгаанд дурджээ.
Эх сурвалж: www.Cnbc.com