“Google” компани өнгөрсөн пүрэв гарагт “Google translate” орчуулгын үйлчилгээндээ 110 хэл шинээр нэмжээ. Үүнд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг 12 үндэсний цөөнхийн хэл багтсан гэнэ. Тухайлбал, Абхаз, Авар, Башкир, Чечень, Чуваш, Крымийн Татар, Коми, Оссет, Тува, Удмурт, Якут зэрэг хэл нэмэгджээ.
Тэд энэ удаагийн шинэчлэлээ хиймэл оюун ухааны тусламжтай хийсэн хэлний хамгийн том өргөтгөл гэж тодорхойлж байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн