Дэлхийн анхны байгалийн шахсан хий тээвэрлэгч өнгөрсөн бямба гарагт Зүүн Хятадын Зянсу мужийн Чидун хотоос Индонезийг зорин далайд гарлаа. Нэг удаадаа 700 000 м3 байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай хөлөг онгоцыг арлын орнуудад хий хүргэх тээвэрт ашиглах юм.
Уг тээвэрлэгч онгоц нь 110 метр урттай, шахсан хийг ердийн температурт өндөр даралтат саванд хадгалах зориулалттай.
Эх сурвалж: CCCTV