23 настай Келсан Педрон сөнөөгч онгоцоор бие даан нислэг үйлдсэн анхны Төвөд эмэгтэй боллоо. Хятадын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Төвөдийн нисгэгчид 1970-аад оны дунд үеэс орж ирсэн ч тэд эрэгтэй хүмүүс байжээ. Харин Келсан Педрон үндсэн болон ахисан түвшний тийрэлтэт хөлгийн сургагч багш нарын удирдлага дор бэлтгэгдсэн цэргийн тусгай сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгч болсныг Хятадын төв хэвлэлүүд мэдээллээ.
2000 онд Лоха хотод төрсөн тэрбээр 2017 онд Бээжин Төвөдийн дунд сургуульд сурч байхдаа Агаарын цэргийн нисэхийн их сургуульд орох мөрөөдөлдөө хөтлөгджээ. Түүний мөрөөдөл бол өсвөр насны охидын төсөөлөлд ч буухааргүй мөрөөдлүүдийн нэг билээ. Мөн Хятадын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Төвөд эмэгтэй сөнөөгч онгоц жолоодож байсан түүх үгүй.
Келсан Педрон “Агаарын нисэх хүчний сөнөөгч онгоцны нисгэгч болно гэдэг тийм амархан хүрэх мөрөөдөл биш. Хятадын анхны хоёр эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян, Ван Япин нарыг телевизээр хараад би ийм шийдвэрт хүрсэн” хэмээн ярьжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа Агаарын цэргийн нисэхийн их сургуульд сурах хүсэлтээ илгээсэн байна. Түүнийг эцэг эх нь дэмжиж, мөрөөдөлдөө хүрэхэд нь түлхэц болсон гэдгийг онцолоо.
Эх сурвалж: China daily