Дэлхийн 8.1 тэрбум хүн амын 3 тэрбум нь Facebook хэрэглэж байна. Тус том зах зээлд танигдаж, бизнесээ өргөжүүлэхэд хоёр төрлийн баталгаажуулалтыг ашигладаг аж. Мөн олонд танигдсан пэйж хуудас болон профайлын админуудыг хоёр төрлийн давхар хамгаалалт ашиглахыг Facebook-ээс зөвлөдөг юм. Энэ нь тухайн профайл, пэйж хуудсыг бусдад алдах эрсдэлээс хамгаална.
Баталгаажсан тэмдэг гэж юу вэ
Баталгаажсан тэмдэг буюу цэнхэр тэмдэг /verified badge/ нь Facebook-ээс аливаа пэйж хуудас эсвэл профайл нь тухайн хувь хүн, олон нийтийн зүтгэлтэн эсвэл брэндийн үндсэн хаяг мөн эсэхийг баталгаажуулна. Хэрэв та төр нийтийн зүтгэлтэн, олны танил хүн эсвэл брэнд бүтээгч бөгөөд зохих шаардлага гэдэг нь профайл эсвэл пэйж хуудасны баталгаажуулсан тэмдгийг авах хүсэлт гаргаж болно.
Мөн дараагийн баталгаажуулалт болох Meta Verified-д бүртгүүлэх эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, баталгаажсан тэмдэг нь тухайн хүн эсвэл брэндийг хуурамч хаягаас ялгаж өгөх бол Meta Verified нь жинхэнэ эсэхийг баталгаажуулахаас гадна төлбөртэй захиалгат үйлчилгээ юм. Төлбөр нь сарын 11.99-14.99 ам.долларын ханштай. Тус үйлчилгээг өөрийн профайл болон бизнест ашиглахын зэрэгцээ олон төрлийн сурталчлах сувгуудад өгөх холбоос юм. Хэрэв танд өмнөх шаардлагад үндэслэн баталгаажуулсан тэмдэг байгаа бол Meta Verified-д мөн бүртгүүлж болно. Ингэснээр давхар хамгаалалт үүснэ гэсэн үг.
Баталгаажсан тэмдэг авахын тулд ямар шаардлага хангах вэ
Facebook нь пэйж хуудас, профайлыг үнэлэхдээ олон нийтийн ашиг сонирхол, баталгаажуулах шалгуурыг хангаж буй, эсэхийг тодорхойлохын тулд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг. Мөн үйлчилгээний нөхцөл нь Facebook-ийн олон нийтийн стандартыг дагаж мөрдөхөөс гадна дараах шаардлагыг тавьдаг. Үүнд,
• Жинхэнэ, эсэх: Бодит хүн, бүртгэлтэй бизнес, аж ахуйн нэгжийг төлөөлөх.
• Онцлог байх: Олны танил хүн болон бизнесийн бүтээгдэхүүн нь өөрийн онцлогтой байх. Нэг хүн эсвэл бизнесийн байгууллага зөвхөн нэг пэйж хуудас эсвэл профайлыг баталгаажуулна.
• Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх: Тухайн бүртгүүлэх пэйж хуудас, профайл нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх.
• Анхаарах зүйл: Олны танил, хайлтын системд нэр нь тогтмол бичигддэг од, брэнд эсвэл аж ахуйн нэгжийг төлөөлөх шаардлага мөн бий. Facebook-ээс олон төрлийн мэдээллийг хянадаг боловч төлбөртэй эсвэл сурталчилгааны контентыг хянан үзэх эх сурвалж гэж үздэггүй.
Хэрэв таны пэйж хуудас эсвэл профайл баталгаажсан тэмдгийн шалгуурыг хангаагүй бол хүмүүст үүнийг жинхэнэ гэдгийг нь мэдэх өөр арга бий. Жишээлбэл, та үүнийг албан ёсны вэбсайт, Instagram профайл эсвэл Twitter хаягтайгаа холбох боломжтой. Мөн өөрийн профайлд баталгаажсан тэмдгийг авахын тулд Meta Verified-д төлбөртэй бүртгүүлж болно.