Ираны кино найруулагч Канны наадамд уран бүтээлээ толилуулсныхаа төлөө шоронд хоригджээ
Тегераны шүүх 2022 онд Каннын кино наадамд "Лейлагийн ахан дүүс" киногоо үзүүлсэн найруулагч Саид Рутайд зургаан сар хорих ял оноолоо. Энэ тухай Al Jazeera мэдээлэв. Шүүх тус киноны продюсер Жавад Норузбегид ч мөн адил ял оноожээ. Хоёр уран бүтээлчийг "Лалын шашны хуулийн эсрэг сөрөг хүчний суртал ухуулга хийхэд тусалсан" хэрэгт буруутгасан байна.
2023-08-16
Трампыг Жоржиа мужийн шоронд сайн дураараа ирж баривчлагдахыг тушаажээ
Жоржиа мужийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт холбогдсон АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон бусад шүүгдэгчид наймдугаар сарын 25-ны дотор Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сайн дураараа ирж албан ёсоор баривчлагдах ёстой. Энэ тухай тус мужийн Шерифийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
2023-08-16
Лайв хийн дөрвөн хүний амийг хөнөөжээ
Тэрбээр цахимаар лайв хийгээд "Одоо та бүгд аллага ямар байдгийг шууд үзнэ" гэж мэдэгдэд эхнэр Низама Хечимовичийн толгой руу гар буугаар шууд буудан алжээ.
2023-08-14
Хавайн арлууд галт шуурганд сүйрч байна
Мужийн эрх баригчдын мэдээлснээр түймэрт 50 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн гэмтэл бэртэл авахаас гадна 1700 гаруй байшин шатаж, 11 мянган хүн цахилгаангүй болж, 2 мянга гаруй хүн түр орогнох байранд амьдарч байна.
2023-08-11
Монгол, Японы бизнес эрхлэгчид чуулах нь
Энэ удаагийн форумыг ЭЗХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА), Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, МҮХАҮТ, Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО) хамтран зохион байгуулах аж. Сонирхуулахад, өнгөрсөн жил дээрх форумд Японы 150, Монголын 300 төлөөлөл оролцжээ.
2023-08-03