Баруун Африкийн Эдийн засгийн Нийгэмлэгийн орнуудын (ECOWAS) төрийн тэргүүнүүд Нигерт цэргийн ажиллагаа "аль болох хурдан" эхлүүлэхээр тохиролцов. Энэ тухай Кот-д'Ивуарын ерөнхийлөгч Алассан Уаттара тус холбооны дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэв.
"Армийн штабын дарга нар дахин хэд хэдэн уулзалт хийж, нарийн ширийн зүйлийг эцэслэх болно. Гэхдээ бид /ECOWAS-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд/ ажиллагааг аль болох хурдан эхлүүлэхээр тохиролцсон" гэж түүний хэлснийг Agence France-Press иш татсан байна.
Уаттара хэлэхдээ, манай улс уг ажиллагаанд 850-1100 хүний бүрэлдэхүүнтэй батальон гаргаж өгөх бөгөөд Нигери, Бенин болон бусад улсууд энэ ажиллагаанд оролцоно гэв.
ECOWAS-ын орнууд Нигерт цэргийн ажиллагааг "аль болох хурдан" эхлүүлэхээр тохиролцов.“Төрийн эрхийг булаан эзлэгчид маргааш өглөө явахаар шийдвэл ямар ч цэргийн хөндлөнгийн оролцоо болохгүй. Бүх зүйл тэднээс шалтгаална. Бид ерөнхийлөгч Базумыг бүрэн эрхийг нь буцааж өгөхөөр шийдсэн" гэж Уаттара Кот-д'Ивуарын ерөнхийлөгч нэмж хэлжээ
Долдугаар сарын сүүлчээр Нигерийн Ерөнхийлөгчийн цэргийн гвардийн бүлэг бослого гаргаж, Ерөнхийлөгч Мохамед Базумыг огцруулж буйгаа зарласан юм.
Улс орныг удирдахаар үндэсний гвардийн командлагч Абдурахман Чиани тэргүүтэй Эх орноо аврах үндэсний зөвлөл байгуулсан.
Базума өөрийн өргөөндөө хоригдож байгаа бөгөөд бусад орны удирдагчид болон төлөөлөгчидтэй утсаар холбогдсоор байгаа аж.
ECOWAS-ын удирдагчид босогчдоос Базумыг 8-р сарын 7 гэхэд суллахыг шаардаж, эс бөгөөс хүч хэрэглэхээ мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч хөрш зэргэлдээ Буркина Фасо, Мали улс энэхүү алхамыг өөрийн улс руу довтолсон гэж үзнэ хэмээн мэдэгджээ.
ECOWAS-ын уг тулгалт хэрэгжээгүй учир нийгэмлэгийн гишүүн орны удирдагчид 8-р сарын 10-нд Ниамейд дахин уулзжээ.