Тегераны шүүх 2022 онд Каннын кино наадамд "Лейлагийн ахан дүүс" киногоо үзүүлсэн найруулагч Саид Рутайд зургаан сар хорих ял оноолоо. Энэ тухай Al Jazeera мэдээлэв.
Шүүх тус киноны продюсер Жавад Норузбегид ч мөн адил ял оноожээ.
Хоёр уран бүтээлчийг "Лалын шашны хуулийн эсрэг сөрөг хүчний суртал ухуулга хийхэд тусалсан" хэрэгт буруутгасан байна.
Ингэхдээ шүүх ялын ердөө хорьны нэгийг буюу ес орчим хоног хорих шийдвэр гаргаж, үлдсэн хугацааг нь "таван жилээр түдгэлзүүлэхээр" болжээ.
Харин яллагдагчид энэхүү “түдгэлзүүлэх” хугацаандаа “үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байх, кино урлагийн салбарын хүмүүстэй харилцахгүй” байх ёстой аж.
Саид Рустай 1989 онд Тегеран хотод төрсөн. Тэрээр уран бүтээлийнхээ хугацаанд "Амьдрал ба нэг өдөр", "Хамааралтай", "Лайлагийн ахан дүүс" зэрэг хэд хэдэн кино хийжээ.
Сүүлийн бүтээл болох "Лайлагийн ахан дүүс" кино нь Каннын 75 дахь наадмын гол уралдаанд Олон улсын кино хэвлэлийн холбооны шагналыг хүртсэн юм.