Америкийн эрдэмтэд гавлын дотоод цахилгаан энцефалографийн өгөгдлийг ашиглан тухайн хүний хамгийн сүүлд сонссон аялгууг сэргээж, тоглуулах аргыг боловсруулж чаджээ.
Сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд хүний тархи болон электрон төхөөрөмж хооронд мэдээлэл солилцох олон арван мэдрэлийн систем /нейроинтерфейс/.бүтээжээ
Тэдгээр систем нь өвчтөнүүдийн тархины үйл ажиллагааг ярианы болон бичгийн хэл болгон хувиргадаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ярианы нийлмэл системийг ашиглан бусад хүмүүстэй мэдээлэл солилцох боломжийг олгодог юм байна. Гэхдээ ярианы өнгө аяс, сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаггүй байжээ.
Калифорнийн Беркли их сургуулийн эрдэмтэд энэ цоорхойн нөхөхөөр шийдсэн байна.
Судалгааны явцад тэд эпилепси буюу татдаг өвчтэй 29 хүний тархины үйл ажиллагааг ажиглажээ.
Хүмүүсийн гавлын ясанд 2600 гаруй электрод суулгасан бөгөөд энэ нь эмч нарт тодорхой дохионы хариуд мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлтийг хянах боломжийг олгожээ.
Судлаачид энэ өгөгдлийг ашиглан хөгжмийн кодыг тайлахаар шийджээ.
Судалгаанд оролцогчдод Pink Floyd хамтлагийн алдарт “Another Brick in the Wall” зохиолыг сонсгон мэдрэлийн системийн янз бүрийн хэсгүүдийн үйл ажиллагааны өөрчлөлт, түүний дотор яриа боловсруулах үүрэгтэй дээд чамархайн атирааг ажиглажээ.
Тархины эдгээр хэсгүүдийн үйл ажиллагааны идэвхжилтэд дүн шинжилгээ хийхэд дээд чамархайн атирааны мэдрэлийн эсүүдээр үүсгэгдсэн дохио нь өвчтөнүүд ямар дуу чимээ, үг сонссоныг бүрэн тусгасан байна.
Энэхүү судалгааны үндсэн дээр эрдэмтэд электродоор цуглуулсан өгөгдлийн дагуу тухайн хүний сонссон дууг бараг бүрэн сэргээх чадвартай мэдрэлийн сүлжээг бүтээжээ.
Судалгааны дараах шат нь хэмнэл, хөгжмийн зэмсэг, хүмүүсийн дуу хоолойг хүлээн авах үүрэгтэй тархины тодорхой мэдрэлийн эсүүд болон хэсгүүдийг илрүүлжээ. Ирээдүйд эрдэмтэд ярьж хүний бодол санаа, ярианы өнгө аяс, сэтгэл хөдлөлийг уншиж чаддаг мэдрэлийн интерфейсийн шинэ үеийг бий болгоно гэдэгт найдаж байна гэж The New York Times бичжээ