АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг цахим сүлжээгээр заналхийлсэн этгээдийг Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ буудан хөнөөсөн тухай NBC телевиз албаны эрх сурвалжийг иш татан мэдээлэв.
Агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн эхээр Юта мужийн оршин суугч Крэйг Робертсон гэгч Америкийн удирдагчийн наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд тус мужид хийх айлчлалын талаар цахим сүлжээнд нийтэлжээ. Тодруулбал, тэрээр айлчлалыг угтан мэргэн буудагчийн буугаа цэвэрлэж байгаа тухайгаа бичихийн зэрэгцээ Юта муж "Байденыг мэргэн буудагч буудсан газар" гэдгээрээ алдартай болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Орон нутгийн KSL телевизийн мэдээлснээр Юта мужийн шүүхээс Робертсоныг баривчлах, гэрт нь нэгжлэг хийх шийдвэр гаргажээ.
Холбооны мөрдөх товчоо Робертсоныг гэрээс нь "баривчилж, нэгжлэг хийх” гэж оролдох үеэр буудалцаан болсон байна.
“Сэжигтэн этгээд нас барсан, эрэн сурвалжлах багийнхны хэн нь ч бэртэж гэмтээгүй” гэж ХМТ-оос мэдэгджээ.
Одоохондоо энэ үйл явдлын талаар ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.