Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильявисенсио тус улсын нийслэл Кито хотод болсон сонгуулийн сурталчилгааныхаа үеэр халдлагад өртөж амиа алджээ. Энэ тухай El Universo мэдээлэв.
"Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильявисенсио Валенсиа лхагва гарагт Кито хотод болсон цуглааны дараа толгой руугаа нь гурван удаа буудуулж амиа алдлаа" гэж мэдээнд бичжээ.
Улстөрчийн үхлийг түүний найзаас гадна тус улсын одоогийн Ерөнхийлөгч Гильермо Лассо ч баталжээ.
Тус сонинд мэдээлсэнээр халдлагад өөр найман хүн өртөж шархадсан байна.
Эквадорын прокурорын газраас мэдэгдснээр халдлага үйлдсэн этгээд хууль хяналтынханд буудуулан нас баржээ.
Сүүлийн санал асуулгаар Вильявисенсио ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад хангалттай санал авч чадаагүй байна.
Эквадорын сонгууль наймдугаар сарын 20-нд болох юм.