Перугийн нэгэн жижиг тосгоны оршин суугчид "харь гарагийнхны" халдлагад өртсөн талаар нэг сарын турш гомдол гаргаж байгаа талаар Al Rojo Vivo мэдээллээ.
Мэдэээд бичснээр цагдаа нар Лима хотоос зүүн хойд зүгт амьдардаг Икиту овгийн төлөөлөгчдийн "том толгойтой, шар нүдтэй хоёр метр өндөр амьтад" халдлага үйлдсэн тухай мэдэгдлийг шалгаж байна.
Хачирхалтай халдлага болж буй бүс нутагт цэргийн хүчээ оруулахыг нутгийн иргэд эрх баригчдаас шаарджээ.
Нутгийн оршин суугчид эдгээр амьтдыг "галт зэвсэгт дийлэхгүй" бөгөөд "хүссэн үедээ алга болдог" гэж мэдэгджээ.
Зарим мэдээллээр харь гарагийнхны нэг нь 15 настай охины хүзүүг маажиж урсан гэнэ.