Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужид хөрсний гулгалт болсны улмаас 21 хүн нас барж, зургаан хүн сураггүй алга болжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр,золгүй явдал өнгөрсөн баасан гарагт тус мужийн Вэйзипин тосгонд болсон байна.
Хүчтэй борооны уулны хөрс гуогаж хоёр орон сууцны барилгыг сүйтгэжээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаагаас гадна гамшгийн бүсэд тасалдсан харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сэргээж байна.