Америкийн нэрт жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер бага наснаасаа зовж шаналж байсан өвчнийхөө талаар ярьжээ.
Түүний хэлснээр тэрээр дислекси /унших бичих чадварын доголдол/ өвчтэй гэж оношлогдсон тул сургуульдаа унших бичих дээр асуудалтай тулгардаг байжээ.
Жүжигчин олон нийтийн сүлжээнд "50-иад оны үед Австри улсад дислекси өвчний талаар ярьдаггүй байсан юм. Тиймээс би ангидаа бусдын адил чангаар унших ёстой байсан. Энэ нь миний хувьд ёстой амьдын там байв. Гацах тоолонд багш намайг шугамаар зоддог байсан" гэж тэрбээр цахим хуудастаа бичсэн байна.
Жүжигчин энэ өвчний улмаас одоо ч гэсэн киноныхоо дүрийн үгийг сурах гэж хэдэн сарын турш бэлддэг гэнэ.
Арнольд Шварцнеггер 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа өмнө мэдэгдсэн юм.