“Монгол, Японы бизнес форум-2023”-ыг энэ сарын 18-нд МҮХАҮТ-д зохион байгуулах нь. Эл форумд хоёр улсын хооронд бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах зорилготой компаниуд оролцох боломжтой бөгөөд экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, мэдээллийн технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инновац зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн хоёр талын компаниудын хооронд уулзалтууд, бизнесийн хэлцэл хийх боломж бүхий арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг форумд оролцохыг хүсвэл энэ сарын 9 хүртэл цахимаар бүртгүүлж болох юм байна. Энэ удаагийн форумыг ЭЗХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА), Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, МҮХАҮТ, Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО) хамтран зохион байгуулах аж. Сонирхуулахад, өнгөрсөн жил дээрх форумд Японы 150, Монголын 300 төлөөлөл оролцжээ.