Украины Зэвсэгт хүчний довтолгоог няцаахад алдаа гаргасан офицеруудыг шийтгэжээОХУ-ын нутаг дэвсгэрт гэнэтийн халдлагыг няцаах байлдааны үүрэг, журамыг зөрчсөн анхны эрүүгийн хэргийг Москвагийн шүүх хянан хэлэлцэх гэж байна.
Дэд хурандаа Анатолий Бондарев, хошууч Дмитрий Дмитраков нар Белгород муж дахь өөрийн хариуцсан анги, зэвсгийн агуулахыг Украины Зэвсэгт хүчины их бууны довтолгооноос урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас долоон цэргийн албан хаагч амь үрэгдэж, 15 нэгж төрөл бүрийн цэргийн техник устсан гэж эрүүгийн хэргийн материалд дурджээ.
"Тодорхой нууц"-ын улмаас хэргийг хаалттай авч хэлэцэх бололтой.
Дээрх албан хаагчдад холбогдох эрүүгийн хэргийг Баруун дүүргийн цэргийн 2-р шүүхэд шилжүүлсэн бөгөөд офицеруудыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 340-р зүйл ангийн 2-р хэсэгт заасан /ОХУ-ын нутаг дэстгэрт гэнэтийн дайралтыг илрүүлэх, няцаах байлдааны үүрэг, дүрмийг зөрчсөн нь ноцтой үр дагаварт хүргэсэн/ гэмт хэрэг үүлдсэн хэмээн үзжээ.
“Коммерсант” сонинд бичсэнээр 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд Белгород мужийн Старая Нелидовка тосгоны ойролцоох гарсан дэлбэрэлт, гал түймэртэй холбоотой хэргийг авч хэлэлцэж байгаа аж.
Уг үйл явдалын талаар бүс нутгийн амбан захирагч В.Гладковын хийсэн тайлбартай дэлбэрэлт, гал түймрийг харуулсан дүрс бичлэг тухайн үед цахим сүлжээгээр тархсан байдаг.
Мөрдөн байцаалтын явцад хошууч Дмитраковын гэмт хэргийн шинжтэй үйлдэл долоон цэргийн албан хаагч амиа алдаж, 43 хүн шархадахад хүргэжээ.