Ган гачиг, хэт халууны улмаас Туркийн Станбул хотыг хангадаг усан санд хоёрхон сарын ус үлджээ.
“Хотод 91 хоногийн усны нөөц байгаа ч 25 хувь нь ууршдаг гэж үзвэл 61 хоног хэрэглэх нөөц байна" гэж Туркийн NTV суваг мэдээлжээ.
Станбулын Усны нөөц, ус сувгийн(İSKİ) газрын мэдээлснээр, лхагва гарагийн байдлаар усан санг дүүргэх түвшин 33.37 хувь буюу 289 сая шоо метр гаруй байна. Сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар хот дунджаар өдөрт гурваас гурван сая хагас м3 ус хэрэглэжээ.
Ингэхдээ хоёр долоо хоногийн хугацаанд усны түвшин 4% хувиар буурсан байна.
İSKİ-ийн мэдээлснээр арван том усан сангийн талынх нь ус хэт гүехэн бөгөөд хоёр хувиас бага хэмжээний дүүргэлттэй байгаа аж.
Усны нөөцийн 80 гаруй хувь нь Омерли, Дарлык, Теркос гэсэн гурван усан сан л хангаж байна.
Хэрэв ган гачиг үргэлжилбэл нөхцөл байдал улам хүндрэнэ гэж İSKİ мэдэгджээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Станбул хотод ойрын арав хоногт хур тунадас орохгүй, 30-32 хэмийн халуун байх гэнэ.
Тус хотын дарга Экрем Имамоглу иргэдийг өдрийн цагаар гадагшаа гарахгүй байхыг мөн усаа хэмнэхийг уриалжээ.