Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажлыг удирдаж байсан армийн генерал Жан-Луи Жоржлин Францын өмнөд хэсэгт орших Пиренейн ууланд унаж нас баржээ. Энэ тухай France Info радио станц мэдээлэв.
Францын Ерөнхий штабын командлагч асан генералыг тус улсын ерөнхийлөгчийн тушаалаар дээрх ажилд томилж байжээ.
Уулчдын бүрэлдэхүүнд багтаж Пиренейн ууланд гарсан Жоржлин өнгөрсөн баасан гаригт холбоо барихаа больжээ. Түүнийг хуаранд буцаж ирээгүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд удалгүй Фаустины даваанаас холгүй орших Валле уулын ан цаваас үхсэн байдалтай олджээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн цахим хуудастаа "Генерал нас барснаар үндэстэн нэг агуу цэргээ, Франц улс агуу зүтгэлтнийхээ нэгийг, Нотр Дам дахин төрөлтийнхөө ахлагчийг алдлаа" гэж бичжээ.
Одоогоор Жоржленийн үхлийг золгүй явдал гэж үзэж байгаа ч Францын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр болсон явдлын талаар хэд хэдэн хувилбарын талаар мэдээлсээр байна.
Генерал Жоржлен нь янз бүрийн үед Алжир, хуучин Югослав, Афганистан, Кот-д'Ивуар францын армийг командалж, “гавьяа” байгуулсных нь төлөө өшөө авч алсан байх магадгүй юм.
Зарим эх сурвалжууд Жоржлин Парисын дарь эхийн сүмийг сэргээн босгоход гарсан авлигын схемийн нарийн ширийнийг мэддэг байсныг үгүйсгэхгүй байна.
Макрон сүмийг таван жилийн дотор сэргээнэ гэж амласан ч гал түймэр сүмд их хэмжээний хохирол учруулсан тул Ерөнхийлөгчийн амлалтыг олон хэт өөдрөг таамаглал гэж үзжээ.
Үүнээс гадна хэвлэлүүд Жоржлен ба сүмийн сэргээн босголтын төслийн ерөнхий архитектор Филипп Вильнев нарын хооронд үүссэн зөрчилдөөнийг онцолж байна. Вильнев сүмийн шатсан шонг яг хуучнаар нь биш, харин илүү орчин үеийн маягаар өөрчилж болно гэж үзэж байсан бол генерал үүнийг эрс эсэргүүцэн Вильневыг "амаа хамхиа" гэж олон нийтийн өмнө хэлж байжээ.