Боснийн бодибилдингийн тамирчин Нермин Сулейманович цахимаар лайв хийж байхдаа дөрвөн хүнийг буудан хөнөөжээ.
Сулейманович хүч тамирын стероидыг байнга хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь түүний оюун ухаанд эсэргээр нөлөөлөх болжээ.
Өнгөрсөн баасан гарагт тамирчин залуу ээлжит тунгаа хэрэглээд, ухаан санаагаа алджээ.
Тэрбээр цахимаар лайв хийгээд "Одоо та бүгд аллага ямар байдгийг шууд үзнэ" гэж мэдэгдээд эхнэр Низама Хечимовичийн толгой руу гар буугаар шууд буудан алжээ.
- Ийм зүйл болно гэж би бүгдэд нь анхааруулсан! Тэр миний хүүхдийг надаас найман хоног нуусан! гэж алуурчин хашгирсаар гэрээсээ гарчээ.
Ингэхдээ шалан дээр хэвтэж буй бяцхан охиноо амьд үлдээсэн байна.
Гэмт этгээд гар буугаа цэнэглээд гудамжинд гарч замдаа тааралдсан танихгүй хоёр залууг шууд бууджээ.
Дараа нь эргүүлийн хоёр цагдааг буудан шархдуулсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.
Мөн өөр нэг эмэгтэй шархдуулаад эцэст нь Сулейманович амиа хорложээ.
Лайвыг 12 мянган хүн үзсэн бөгөөд хамгийн аймшигтай нь хэдэн зуун лайк хийсэн байна.