Сансарын "Луна-25" автомат станц саран дээр унаж сүйдсэн тухай ОХУ-ын “Роскосмос” сэтгүүлчдэд мэдэгдэв.
Урьдчилсан таамаглалаар тус станц тооцоолоогүй тойрог замд шилжиж, сартай мөргөлджээ.
“Луна-25” станцтай наймдугаар сарын 19-ний өдөр холбоо тасарсан бөгөөд хоёр өдрийн турш холбоо тогтоох гээд бүтэлгүйтсэн байна.
Сүйрлийн шалтгааныг тогтоох тусгай комисс гарган ажиллаж байгаа аж.
Станц Саран дээр буухын өмнөх тойрог замд шилжих үед гэнэтийн нөхцөл байдал үүсэж "өгөгдсөн параметрийн дагуу маневр хийх боломжгүй болсон" гэж Роскосмос тэмдэглэв.
Ингэхдээ тус байгууллага тэрхүү үүссэн нөхцөл байдал төхөөрөмжийг саран дээр газардахад хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой мэдээлээл өгөөгүй байна.
Анхнаасаа Роскосмос “Луна-25” станцын зорилго амжилттай болох магадлалыг 70% гэж тооцоолсон бол уг төхөөрөмжийг бүтээсэн Лавочкины нэрэмжит судалгаа үйлдвэрлэлийн нэгдэл 80% хувь гэж үзэж байжээ.
Харин зарим эрдэмтэд нислэгийн нарийн төвөгтэй байдлаас шалтгаалан төлөвлөгөөний дагуу даалгавраа дуусгах магадлалыг 50% гэж тооцоолж байв.
ОХУ-ын Сансрын бодлогын хүрээлэнгийн тэргүүн Иван Моисеев BBC агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэрэв төхөөрөмж газардаж чадах юм бол үнэхээр азтай" гэж хэлжээ.