Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцооны хөтөлбөр-2024” эхэллээ

"Багш солилцоо"-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо
2024-04-16

Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшилжээ

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн  Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2024-04-16

Сайншандад 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Сайншанд суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
2024-04-16

Прокурор: Газ ачсан машины хэрэг дээр хэнийг ч яллагдагчаар татаагүй

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны 1 дүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан
2024-04-16

Бага насны хүүхдүүдэд зориулсан бөөр орлуулах аппараттай болжээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийнхан бөөр орлуулах аппараттай болов. ЭМЯ-ны санхүүжилтээр уг аппаратыг нийлүүлсэн бөгөөд жилд 70-80 хүүхдийн амь аврах боломж бүрдсэн гэнэ. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Р.Батсолонго “Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийнхан жилд 800-1000 хүүхдэд эмчилгээ, туслалцаа үзүүлдэг
2024-04-16

Бурхан шашны дээд сургууль төрөлжсөн нэмэлт хөтөлбөртэй болно

Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлэлээ. Мөн энэ чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа Монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
2024-04-16

Баян-Өлгий аймаг байгаль хамгаалалд 487 сая төгрөг зарцуулжээ

Баян-Өлгий аймаг 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 1.8 тэрбум төгрөгийг орон нутгийнхаа төсөвт төвлөрүүлж, үүний 24 хувь буюу 487 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулжээ. БОАЖЯ-наас 2021 онд улсын хэмжээнд хяналт шалгалт хийхэд тус аймаг байгалийн нөөцөөс төвлөрүүлсэн орлогыг зориулалтын дагуу зарцуулдаггүй, хууль, журмыг хамгийн муу хэрэгжүүлдэг гэсэн үнэлгээ авсан юм
2024-04-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгальд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
2024-04-16

Их хэмжээний газын баллонууд хадгалж байсан айлд гал гарчээ

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ҮЕЭР ОЛДСОН ГАЗЫН БАЛЛОНУУДЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЛОО
2024-04-16

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг долоо дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. 
2024-04-16

Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
2024-04-16

100 хүний аминд хүрсэн түлшээ сайжруулах шаардлагатайг ХЭҮК анхааруулж байна

Сайжруулсан гэх нэртэй түлш зөвхөн 9000 гаруй хүнийг хордуулаагүй. Нийслэлчүүд нийтээрээ түүхий нүүрснээс ч хортой түлшнээс ялгарсан утаагаар өвлийн турш амьсгалж, өвчилж байгаа гэсэн үг. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой биз. 10 000 хүн тутамд ногдох амьсгалын замын халдварт өвчний тохиолдол сүүлийн 10 жилд 2.7 дахин ихэссэн юм билээ. 
2024-04-16

Налайхын Хар чулуутын аманд шар өвс шатсаныг унтраажээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа.Сүүлийн өдрүүдэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага нэмэгдэж байна.
2024-04-16

Тэргэнцэртэй иргэд хэн нэгний тусламжгүйгээр нийтийн тээврээр зорчих боломжгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгардаг асуудал бол хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ юм. Тэргэнцэртэй иргэн автобусаар зорчихын тулд заавал бусдын тусламжийг авч, хэд хэдэн хүнээр өргүүлэх шаардлагатай болдог. Уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээд буй атал яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрх зөрчигдсөөр байгааг холбогдох албаныхнаас тодруулахад “Үйлчилгээнд явдаг бүх автобус тэргэнцэртэй, хүүхдийн тэрэг түрсэн иргэдэд зориулсан налуу тавцантай” гэв. Гэхдээ налуу тавцан хүрэлцээтэй хэдий ч тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж нь хомс, хязгаарлагдмал хэвээр л байна.
2024-04-16

Хэрэглэхээ больсон зүйлсээ хандивлаарай

Өөрт хэрэггүй болсон зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хандивлахыг “Мөрөөдлийн гэрэл” дэлгүүрийнхэн уриаллаа. Тус дэлгүүр нь хэрэглэхээ больсон хувцас, тоглоом, ном зэргийг иргэдээс цуглуулан, түүнийгээ угааж, индүүдэн, засаж сайжруулаад хямд үнээр худалддаг юм байна. Тэд аливаа эд зүйлийг дахин ашиглахын ач холбогдол, байгальд ээлтэй амьдрах хэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Түүнчлэн орлогоороо өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бэлтгэж, дэмжлэг үзүүлдэг аж
2024-04-16

Улсын хэмжээнд 70.172 га талбай түймэрт өртсөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг  8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна.
2024-04-16

"Улаанбаатар смарт карт" ХХК-ийг АТГ-т шалгуулна

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
2024-04-16

Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх, хамрагдаж буй өрхүүдийн судалгаа, санал асуулгыг цуглуулах үүрэг бүхий албан хаагчид болон эд хөрөнгийн үнэлгээг хийх хараат бус үнэлгээний компанийн ажилтнууд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 35 дугаар сургуулийн баруун талд “Лили” /Жасмин/ төвийн хоёр давхарт ажиллаж буй.
2024-04-16