Дорноговь аймгийн Сайншанд суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх таван цаг хуралдсаны эцэст сая шийдвэрээ гаргаж, яллагдагчид бүх насаар нь хорих ял оноолоо.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бага насны хүүхдийг алсан бол 12 жилээс 25 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Түүнчлэн Г.Гантулга нь 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн хэргээр ял эдэлж, хорихоос 2 удаа оргож байсан түүхтэй.