Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцооны хөтөлбөр-2024” эхэллээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын ивээл дор Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцоо”-ны хөтөлбөрийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 10 багш БНСУ-ын сургуулиудад 3 сарын хугацаанд ажиллахаар болж, өнөөдөр /2024.04.16/ тус улсыг зорилоо.
Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш нар харилцан туршлага солилцож, бусдаас суралцахын зэрэгцээ хоёр улсын түүх соёл, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх өргөн боломж нээгдэж байна.