Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийнхан бөөр орлуулах аппараттай болов. ЭМЯ-ны санхүүжилтээр уг аппаратыг нийлүүлсэн бөгөөд жилд 70-80 хүүхдийн амь аврах боломж бүрдсэн гэнэ. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Р.Батсолонго “Хүүхдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийнхан жилд 800-1000 хүүхдэд эмчилгээ, туслалцаа үзүүлдэг. Энэ аппаратын тусламжтайгаар олон эрхтний дутагдал, үжил, бөөр, элэгний архаг дутагдалтайбаганасныхүүхдүүдийгэмчлэх юм. Мөн эм, химийн бодисын хордлого, бөөрний дутагдлын үед хэрэглэдэг. Өмнө нь бид 10 кг-аас бага жинтэй хүүхдэд зөвхөн эмийн эмчилгээ хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, 10 кг-аас дээш жинтэй хүүхдүүдэд цус шүүх, бөөр цэвэршүүлэх эмчилгээг аппаратын тусламжтай хийдэг байв. Харин одоо биеийн жин хамаарахгүй тусламж үзүүлэх аппараттай болсон. Ингэснээр бага насны хүүхдүүдэд эл эмчилгээг хийх боломж бүрдлээ” гэв.
Бэлтгэсэн Ч.Болор