12 дугаар сургууль шинэ барилгатай боллоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
2024-04-23
Говийн бүсийн 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өмнөд бүсийн аймгуудад ажиллалаа.
2024-04-23
"Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна
Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, The Nature Conservancy in Mongolia байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.
2024-04-23
“Содон стандарт” цогцолбор хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв
“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв
2024-04-23
Итали улсад соёл судлалын төв байгууллаа
Бүгд Найрамдах Итали Улс дахь Флоренцын болон Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээжээ. Эдгээр төв нь монгол хэл, соёлыг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Түүнчлэн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цар хүрээг тэлэх, судалгааны чанарыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний зэрэгцээ монгол судлалд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг Соёлын яамныхан онцоллоо.
2024-04-23
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй
Өвөл зуд болж, хавар нь хавсарга салхитай байгаа энэ үед бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд нь цухуйгаагүй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал хэвийн, бусад нутгаар дунд зэргийн хэмжээнд ургажээ
2024-04-23
Мэдэгдэл: “Эмийн сонсгол”
УИХ-аас анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын эмийн зах зээл дэх эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий “Эмийн сонсгол”-ыг мэргэжлийн салбарынхан талархан хүлээн авч, сонсголоос судалгаа, нотолгоотой, шинжлэх ухаанч, бодит үр дүн, гарц шийдэл хүлээж байсан билээ.
2024-04-23
Эмнэлэг, ЭМДЕГ-ын зөрчилдөөн иргэдийг хохироох вий
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг төдөн хүнд л хий гэж тоо зааж болохгүй. Энэ эмчилгээ шаардлагатай хүн олон бий. Гэтэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоог гэрээнд зааснаас илүү гаргавал даатгалаас санхүүжүүлэхгүй гээд журам гарчихсан. Үйлчлүүлэгчдийн тоог төсвөөр барьж, хориод байвал тусламж шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх боломжгүй болно.
2024-04-23
“Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” гэсэн шинэ маршрут эхлүүлжээ
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээжээ. Энэхүү чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
2024-04-23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно
2024-04-23
Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ
Их, дээд сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулсан. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарчээ. Улсын хэмжээнд 33 361 хүүхэд шалгалт өгснөөс 5300 нь тэнцээгүй байна. Өөрөөр хэлбэл, 5300 хүүхэд нь босго оноо болох 400-гаас бага оноо авч, шалгалтад бүдэрчээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас лавлахад “Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна. Ер нь монгол хэл, бичгийн шалгалтын дүн сүүлийн 10 жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүдэрсэн хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой. Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авсан” гэв.
2024-04-23