Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээжээ. Энэхүү чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийтийн тээврийн газар