Бүгд Найрамдах Итали Улс дахь Флоренцын болон Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээжээ. Эдгээр төв нь монгол хэл, соёлыг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Түүнчлэн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цар хүрээг тэлэх, судалгааны чанарыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний зэрэгцээ монгол судлалд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг Соёлын яамныхан онцоллоо.
Бэлтгэсэн А.Үүл