"Зөв амьдрах ухаан" ТТБ-д 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна
Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна. Энэ төвийн хувьд гэр бүлээр нь нийгмийн амьдралд бэлтгэдэг онцлогтой. Тодруулбал, орон гэргүй, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог.
2023-10-30
Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний цэгийг нэвтрүүллээ
Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй 12 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломж бүрджээ.
2023-10-30
“Аялал жуулчлал сэргэсэн ч ажиллах хүчин хомсдолтой байна”
“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ.
2023-10-30
Нийслэлийн хэмжээнд 16 тонн давс цацаад байна
Улаанбаатар хотод Нарны гүүр, Энхтайвны гүүр, Их тойруу, Сансарын тунель, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж байна.
2023-10-30
Барилгын материалын 40 хувь нь шаардлага хангахгүй байна гэв
Үүний улмаас суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх нийтлэг зовуурь илрэх болсон гэж Шадар сайд хэлэв. Энэ нь хар тугалга агуулсан барилгын материалтай холбоотой аж. Түүнчлэн улсын хилээр оруулж буй барилгын материалын чанар, стандартыг нарийвчлан тогтоож, үнэлгээ, дүгнэлт гаргадаг лабораторийн хүчин чадал муу, чанаргүй материал ашигласанд хэн ч хариуцлага хүлээдэггүй нь эрсдэл үүсгэж буйг “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-аас илэрхийлэв. Тиймээс барилгын материал импортлохдоо гаалийн лабораториор сайтар шалгах, хүчин чадлыг нь сайжруулах, чанарын шаардлага хангаагүй материалыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг Барилгын хөгжлийн төв хариуцах, төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, мэргэжилтнүүд багтсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.
2023-10-30
Дархан-Уулын замын бүх хөдөлгөөнийг дараа сард нээнэ
Энэ замыг барих ажил удааширсан нэг шалтгаан бол дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотой. 2020, 2021 онд цар тахал дэгдэж, Монгол Улс хилээ хааснаар гадаадаас орж ирэх ажиллах хүч буюу хятад ажилчид төлөвлөсөн хугацаандаа ирээгүй. 2022 оны барилгын улиралд 76, 2023 оны урин дулаан үед нийт 81 хоног бороотой байсан зэргээр ажил удааширч байсан аж.
2023-10-30
“S’outlet” дэлгүүрийг буулгахаар эзэдтэй нь тохиролцож байгаа гэв
Үерийн эрсдэлтэй бүсэд, голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжуудыг чөлөөлөх ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн III хороонд байрласан шатахуун түгээх станцыг буулгаж эхэлжээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул чөлөөлж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Газрыг чөлөөлсний дараа үерийн болон голын ай савыг хамгаалах барилга байгууламж барина.
2023-10-30
Хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хүндэтгэв
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой тохиож буй. Уг тэмдэглэлт ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, цахилгаан станц, дулааны станц, төмөр зам, боловсрол, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүндтэй эрхмүүдийг хүлээн авч уулзсан юм.
2023-10-30
Үдийн хоолны мөнгийг нэмээд чанар нь сайжрах уу
Харин мэргэжлийн хүмүүс, хоол зүйчдийн хувьд үдийн хоол хийдэг бараа, бүтээгдэхүүний хангамжийн тогтолцоо тааруу байгаа нь тулгамдсан гол асуудал хэмээн байр сууриа илэрхийлэх болсон. Үүнийг өөрчилж, сайжруулахгүй бол үдийн хоолонд зарцуулах мөнгийг 3000, 5000 төгрөг болгоод ч чанарт нь өөрчлөлт гарахгүй, хэвээр байх гэнэ. Нөгөө талаас сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хоол хүнс худалдахыг таслан зогсоох, эцэг, эх, олон нийтийн хяналтыг сайжруулах, шим тэжээлийн мэдлэг олгох зэргийг цогцоор нь хэрэгжүүлснээр Үдийн хоол хөтөлбөрийн үр дүнд нөлөөлөх аж.
2023-10-30
Тавантолгойгоос нүүрс тээвэрлэгч компанийн захирлыг цагдан хорьжээ
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шалгах ажлын хүрээнд “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаяртай холбоотой үйлдлийг илрүүлсэн агаад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн НПГ-аас тавьсан саналын дагуу шүүхээс цагдан хорих захирамж гаргасан гэнэ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Ажнай” группийн удирдлагатай холбоотой хэмээн бичиж буй ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь хараахан нотлогдоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.
2023-10-30
Хур тунадас орж, шуурна
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-30