Өнөөдөр өглөөнөөс нийслэл хот болон нутгийн зарим газраар нойтон цас орж эхэллээ. Халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод Нарны гүүр, Энхтайвны гүүр, Их тойруу, Сансарын тунель, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж байна. Мөн зам шүүрдэгч 12 бичил техник, найман том машинтай тохижилт үйлчилгээний ажилчид ажиллаж байгаа юм.
Давс цацдаг тусгай зориулалтын 49, зам шүүрдэгч 35, бусад тусгай зориулалтын 22 техник ажиллаж, 16 тонн давс цацаад байна. Мөн алслагдсан даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч, бэлэн байдлыг хангажээ.