Сүхбаатар аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар 29-ний өдрийн 14.00 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 2 цаг 30 минут ажиллаж 17.10 цагт цурамд оруулан 17.50 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт тус сумын Хөндлөн хайлааст багийн малчин О-ийн хаваржаа, өвөлжөө, намаржаа, 20 тонн өнжмөл өвс болон нийт 600 га орчим талбай өртөж шатсан.