Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 16.14 цагт хүлээн авсан аж.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16.20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.