“Хүний эрхийн ойлголтгүй улс төрч, төрийн албан хаагчдаас шалтгаалж хуулийн хэрэгжилт сул байна”
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, зөвлөмж гаргажээ. Манай улсын хувьд хүний эрхийг хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт зохих түвшинд хүрсэн. Гэвч монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй ажилладаг, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой.
2023-11-13
Эдүтэн, Пийрсон платформын үр дүн хоёдугаар улиралд гарна
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан. Боловсролын үнэлгээний төвөөс гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж, үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлттэй байна.
2023-11-13
418 оюутныг цагийн ажилд зуучилжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран “CAREER EXPO-2023” залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулжээ. Аравдугаар сарын 30-нд эхлүүлсэн эл өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаалтаа хийж, тайлангаа гаргажээ.
2023-11-13
Дэлхийн банкны санхүүжилтээр 311 км авто зам, төмөр бетон гүүрүүдэд их засвар хийх нь
Зам, тээврийн хөгжлийн сайд өнгөрсөн баасан гарагт Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн тээврийн асуудал хариуцсан захирал Бенедикт Еижбергентэй уулзаж, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх авто замын төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхээр тохирчээ. Энэ үеэр сайд С.Бямбацогт Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт ба ложистикийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-ын 2023 оны намрын чуулганаар хэлэлцэн батлуулна гэдгийг дурдсан байна. Уг төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км зам, найман байршил дахь төмөр бетон гүүрэнд ээлжит болон их засвар хийх аж.
2023-11-13
Түгжрэл бууруулах тээвэр логистикийн оновчтой шийдлийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
2023-11-13