Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгээс “Эмэгтэй хүн 2 дугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад амь хохирогч хувийн эмнэлэг эмчилгээ хийлгэн, улмаар хагалгааны дараа ухаан алдаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.