Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

25 айлын гэр, байшин нурж, 14 сум цахилгаангүй болов

Уржигдар буюу энэ сарын 4-нд Баян- Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн нутгаар цас орж, хүчтэй шуурга дэгдэн, цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас 21 айлын гэр, байшин нурж, сүйдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Тодруулбал, Ховдын Чандмань, Дарви сумд салхи ширүүсэж, хурд нь секундэд26-28 метрт хүрснээс 20 айлын 16 гэр, хоёр байшин, гараашийн дээвэр нуржээ. Мөн Увс аймгийн Ховд, Завханы Цэцэн-Уул сумд хүчтэй цасан шуурганаар гурван айлын гэр нуран унасан байна. Орон нутгийн захиргаа, онцгой байдлын байгууллагын ажилтнууд эдгээр айлд тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлэх, хохирлын хэмжээ тогтоох ажлыг дор бүрнээ зохион байгуулжээ. Түүнчлэн шуурганы үеэр алга болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олж, автомашинтайгаа цасанд суусан, төөрсөн 24 хүний аюулгүй байдлыг хангасан аж. 
2023-12-06

Киргизтэй хамтран аялал жуулчлалын бизнес форум хийх боломжтой

Уулзалтад Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Айбек Артыкбаев болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, туршлага солилцов. Тус үйл ажиллагаанд Монгол, Киргиз хоёр улсын аялал жуулчлалын салбарын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
2023-12-06

Баруун, төв, зүүн зүгийн нутгаар цасаар шуурсан хэвээр байна

7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-12-06

PISA: Монгол сурагчид олон улсын дунджаас 3, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ

Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ
2023-12-06

Монголд 50 хүн тутмын 1 нь сайн дурын ажил хийдэг

Дэлхий нийтээр сайн дурын ажилтны өдрийг 39 дэх жилдээ тэмдэглэж буй.
2023-12-05

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

ЦУОШГ-аас Дундговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулсаар байна.
2023-12-05

Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар зөвлөмж хүргүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаарх авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах хориглосон.
2023-12-05

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдов.
2023-12-05

Төмөр замын дүрэм, журмыг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
2023-12-05

ЦЕГ: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч өөрийгөө хашаанаас боомилж, нас баржээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч хашаанаас боомилж, амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдөр СХД-ийн нутаг дэвсгэр “Залуус” хорооллын орчимд амиа хорлосон байдалтай эрэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн иргэн нь дотоодын цэргийн 05 дугаар ангид харъяалалтай, Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтай, дэд ахлагч цолтой 34 настай М байсан нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, хувийн асуудлаас болж ийм харамсалтай үйл явдал болсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
2023-12-05

БНХАУ-ын Засгийн газрын 2024-2025 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Ажлын төлөвлөгөөний дагуу 2024/2025 оны хичээлийн жилд Монгол улсад  бакалавр, магистр, докторын 3 түвшинд  БНХАУ-ын Засгийн газрын А зэрэглэлийн тэтгэлгийг олгоно. Дараах байдлаар зохицуулагдана.
2023-12-05

“Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ 

“Юргана индастри” компанийн “Ургана” брэндийн гарын шингэн саван, үс арчилгааны бүтээгдэхүүн, хужиртай аяга, таваг угаагч, бактерийн эсрэг шал угаагч, жамц давстай шүдний оо зэрэг нь байгаль орчинд ээлтэй, хүн, амьтанд сөрөг нөлөөгүй, химийн орц найрлагагүй, органик бүтээгдэхүүн аж. Үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангаж байгаа тул МҮХАҮТ-аас өчигдөр “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ. Тус компани нь 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж буй аж. Мөн зарим нэр, төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстанд нийлүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд Европын зарим оронд худалдах гэнэ. Ташрамд дурдахад, органик бүтээгдэхүүн гэж үйлдвэрлэхэд нь орж буй орц, түүхий эдийг тарьж, ургуулах, боловсруулах явцад ямар нэг химийн гаралтай (пестицид) болон нийлэг бордоо, ионжуулах туяа, генетикийн өөрчлөлттэй организм ашиглаагүйг хэлдэг аж. 
2023-12-05

Цасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.
2023-12-05

ЦЕГ: 15-16 насны хоёр хүүхэд 60 настай хүн зодож, амийг нь хохироожээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ. Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023-12-05

Ханбогд сумын 457 га газрыг Хятад эзэмшигчтэй компаниудад олгожээ

Тодруулбал, тус нутаг дэвсгэрт “Талын ургах наран”, “Төмөр туурай”, “Их Даваа-Уул” зэрэг 40 орчим гадаадын хөрөнгө оруулалтай компанид газар олгож, эзэмшүүлсэн асуудал нүүрсний сонсголын үеэр яригдаж байна. Ингэхдээ нэг га газрыг дор хаяж нэг тэрбум төгрөгөөр үнэлсэн байгаа юм. “Энэ нь Газрын тухай хуулийг зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр илэрхийлээ.  
2023-12-05

 Манай улсын судлаачдыг физикч Ц.Банзрагч тэргүүлж байна 

 “AD scientific index” цахим сайтаас хамгийн сүүлд гаргасан эрэмбээр манай улсын шинжлэх ухааны салбарын хамгийн өндөр үзүүлэлттэй судлаачдыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, онолын физикч Ц.Банзрагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Б.Болдгив, АШУҮИС-ийн доктор, дэд профессор О.Чимэдсүрэн нар тэргүүлжээ. Дөрөв, тавдугаар байрт Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн биологич Б.Нямбаяр, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахлах багш, доктор А.Амаржаргал орсон байна. Харин дараагийн таван байрт ХААИС-ийн доктор, профессор Б.Баттөр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Баатарбилэг, МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш, судлаач Б.Амарсайхан, АШУҮИС-ийн доктор, профессор Б.Мөнхбат, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Эрдэнэ-Очир нар эрэмбэлэгджээ. 
2023-12-05

Агаарын бохирдол ихтэй үед жимс, ногоо идэх нь тохиромжтой 

Агаарын бохирдол ихтэй үед иргэд амны хаалт зүүх, утаатай орчинд аль болох удаан явахгүй байх, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэгт голчлон анхаардаг. Тэгвэл бохирдол ихтэй үед иргэд эдгээрээс өөрөөр эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, ямар хоол хүнс, бүтээгдэхүүн, шим тэжээл хэрэглэх талаар НЭМҮТ-ийн мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр агаарын бохирдол болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, дархлаагаа дэмжихийн тулд аль болох олон төрлийн хоол, жимс, ногоо идэх, тэр дундаа шингэн зүйл уух нь чухал гэв.
2023-12-05

АНХААР: Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ

өнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18…-23 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
2023-12-05