Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч хашаанаас боомилж, амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдөр СХД-ийн нутаг дэвсгэр “Залуус” хорооллын орчимд амиа хорлосон байдалтай эрэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн иргэн нь дотоодын цэргийн 05 дугаар ангид харъяалалтай, Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтай, дэд ахлагч цолтой 34 настай М байсан нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, хувийн асуудлаас болж ийм харамсалтай үйл явдал болсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.