Монгол улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаарх авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол гэж бий. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах хориглосон.
Иймд Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн А/122 тоот тушаалаар "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тодорхой зөвлөмжийг Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас харьяа газрууддаа хүргүүлжээ.