Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Агааржуулалтын хоолой шатаж дөрвөн хүн угаартлаа

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцын агааржуулалтын хоолой ша­­таж дөрвөн хүн угаартжээ. 
2024-12-19

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “e-Business” системд нэгтгэнэ

Төрийн үйлчилгээний бүтээмжийг дээш­­лүү­­лэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл бо­ловс­руулж, Засгийн газрын да­раа­гийн ху­рал­даа­наар хэлэлцүүлэхээр болсныг өчиг­дөр мэ­дээл­лээ. Үүний хүрээнд төрөөс ол­гож буй зөв­шөөрөл, түүнтэй төстэй харил­цааг зохи­цуу­лах, эрх зүйн бусад актын уял­дааг хангахад чиг­лэсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг боловс­руулах аж. М
2024-12-19

Тэтгэврийг зургаан хувиар өсгөв

Инфляцын түвшинтэй уялдуулж, тэт­гэв­рийн хэмжээг зургаан хувиар нэмэг­дүүл­лээ. Нийг­­мийн даатгалын сангаас олгох тэт­гэв­рийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
2024-12-19

Дархан-Уулын онцгой байдлынхан хүүхдийн өдөр өнжүүлэхтэй боллоо

Байгууллагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болгох, алба хаагчдын ажлын бү­­тээм­­жийг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байд­лын­хан Алба хаагчдын хүүхэд хам­гаал­лын бод­­логыг батлан, хэрэгжүүлж буй аж.
2024-12-19

Байгаль орчны эсрэг зөрчлийн мэдээллийг 117 утсаар хүлээн авч эхлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрч­лөл­тийн яам хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрч­­лийн талаарх мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарын утсыг өчигдрөөс ажил­луулж эхэллээ.
2024-12-19

Чингэлтэй дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний халиа, тошин үүсжээ

Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн бай­на. Хөрс­нөөс ус нэв­чиж, айл өрхийн хашаа, ний­тийн эзэмшлийн тал­бай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүр­гийн Онцгой байдлын хэлт­сийнхэн ир­гэ­дэд эрсдэлээс урьдчилан сэр­гийлж, аюул­гүй байд­лаа хангах талаар заавар, зөвлөмж ур­жиг­дар өгсөн гэнэ. 
2024-12-19

“Эмээлт”-ийн замд хүний амь үрэгдсэн осол гарчээ

Олон нийтийн сүлжээнд ослыг харсан иргэд “Сууд­лын автомашины жолооч, зор­чиг­чийг сог­туу байсан бололтой” хэмээн бичиж буй ч цаг­даагийн байгууллагаас энэ талаарх албан ёсны мэдээллийг өгөхөөс татгалзсан юм.
2024-12-19

Цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж дөрөв дахин нэмэгджээ

Улс орнуудыг үндэсний цаг уурын албаа ча­давх­жуулах, цаг агаар, уур амьс­галын аюул­тай үзэгдлээс сэргийлэх сис­темийг нутаг­шуу­лахад онцгой анхаарах шаард­лага­тайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас дахин анхаарууллаа. Учир нь сүү­лийн жилүүдэд агаарын дундаж тем­пе­ратур түүхэн үзүүлэлт буюу аж үйлдвэр­жил­тийн өмнөх үеийн түвшнийг давах болсноос хэт халж, үер, зуд, ган гачиг, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи, шуурга, аянга цахилгаан зэрэг аюултай, эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгджээ.
2024-12-19

Нийслэл дэх суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээлж байна

Утаа угаар тартагтаа тулсан энэ өдрүүдэд нийс­лэл­­­­­­чүүд Улаанбаатар дахь агаарын чанарын суу­­­­­­рин ха­­руулуудын мэдээллийг нийгмийн сүл­­­­жээнд тү­гээ­­дэг “чухал” ажилтай болов. Төр засаг нь бо­­­­­дит байд­­лаа хүлээн зөвшөөрч, эрсдэлээс сэргий­­лэх мэ­­­­­­дээ­­лэл, зөвлөгөөг иргэддээ хүргэхгүй байгаа тул олон нийт цахим хэрэгслийн тусламжтайгаар агаа­­­­­­рын ча­на­­рыг тандаж, суурин харуулуудын үзүү­­­лэл­тийг “ха­­руул­даж” суухаас аргагүйд хүрсэн юм. Гэ­тэл агаарын ча­на­рын үзүү­лэлтийн гол эх сурвалж бол­сон суурин ха­руулууд нь бохирдлын түвшнийг илт алдаатай, худал мэдээлж, иргэд, олон нийтийг төө­­рөгдүүлсээр байна. 
2024-12-19

Их наяд төгрөгөөр түгжрэлийн голомт бий болгох нь

Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэл­­­дэх хү­рээлэнгээр байн байн эр­гэл­­дэж, ул­­­­­маар “Нийс­лэл 100 хувь мэ­­дэл­­дээ ав­­­лаа” гэж по­­порсон нь өнгөр­сөн дө­рөв­дү­­­гээр сард өр­нө­сөн үйл явдал.
2024-12-19

Үсгээ ч үзээгүй багачуудад нэрмээс болсон “Эдүтэн”

Молом, маам, Осор, Сосорын дунд төөрч будилсан бага­­чуу­дад цахимаар дасгал, даалгавар хийлгэнэ гэдэг тэв­чээр шалга­сан ажил болохыг эцэг, эхчүүд хэлж байна. Дөн­гөж үсгээ үзэн, үе холбон уншиж, бичих, бодож сурах гэж ядсан хүүхдүүдэд “Эдү­тэн” ца­­хим сургалтын платформын дас­гал, даалгаврыг гүйцэтгэнэ гэдэг хүндэд­­сэн ачаа болжээ.
2024-12-19

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчийн хэрэг шүүхэд гацав

Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто за­­­­­­­­­­мын бү­тээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг со­­­­­­нирх­­­­лын зөр­чилтэй хүмүүсийн мөнгө олох хэ­­­­­­рэг­­­­­сэл болж, ашиг­­лалтад бүрэн гүйцэд оруулж ча­­дал­­­гүй ху­­га­­­цаа алд­­сан. Эл чиглэлийн авто замын бүтээн бай­­­гуу­­лалт­­­­­­­­тай хол­­боотойгоор ЗТХЯ-ны албан ту­­шаалт­­­­­­нуудаас авхуулаад олон хүн авлигын хэрэгт шал­­гуу­­лан, зарим нь ял шийт­­гүүлчихээд буй би­лээ.
2024-12-19

Мэргэжлийн багш нарыг мэргэшүүлжээ

Мэргэжлийн боловсролын сургууль, по­литех­ник коллежийн багшийг мэргэшүүлэх сур­галтыг Боловсролын ерөнхий газраас зо­­хион байгуулж буй бөгөөд энэ сарын 20 хүр­тэл үргэлжлэх юм байна. Сургалтад Мон­­гол-Солонгосын, Үйлдвэрлэл, урлалын, Тех­ник, технологийн болон “Шинэ иргэншил” гэсэн по­­ли­тех­­ник коллежийн дөрвөн мэргэжлийн 160 ор­чим багш хамрагдаж буй гэнэ.
2024-12-18

Төв болон говийн нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдах нь

Нутгийн баруун хагаст өчигдөр, төв хэс­гээр өнөөдөр, төв болон говийн айм­гуудын зүүн хэсгээр маргааш цас орж, зам, даваа гү­вээнд халтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх ор­чин хязгаарлагдаж болзошгүйг цаг уурын бай­гууллагаас сэрэмжлүүллээ.
2024-12-18

Амьгүй донорын нарийн зохицуулалтгүйгээс эмчилгээ зогсож, нэг эмч ялтан болох нь

Анагаах ухааны оргил эмчилгээнүүдийн нэг нь эрхтэн шил­жүүлэн суулгах мэс засал билээ. Өндөр технологи, на­рийн ур чадвар шаард­даг уг эмчилгээний ард олон улсад ч до­но­рын олдоц, хүрэлцээ, шил­­жүүлэн суулгах үйл явц, эд, эрхт­­ний най­­­маатай холбоотой ээдрээ­­тэй, хөндүүр сэдэв мөнхөд дагалддаг. 
2024-12-18

Олон улсын аялал жуулчлал сүүлийн таван жилийн дээд үзүүлэлтэд хүрэв

Олон улсын аялал жуулчлал сэргэж, энэ оны гу­рав­дугаар улирлын байдлаар цар тахлын өмнөх түвшин буюу 2019 оны үзүүлэлтэд хамгийн ойр хүрснийг Дэлхийн аялал жуучлалын байгууллага (WTO)-аас мэдээллээ.
2024-12-18

200 гаруй жин хэмжүүрийг шалгахад лац хөндсөн цөөнгүй зөрчил илрүүлээ

Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд ний­лүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний но­гооны чанар, аюулгүй байдлыг Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох байгууллагынхан шал­гаж байна.
2024-12-18

Монголчууд 2030 он хүртэл хавдрын шинэ эмнэлгийн бараа харахгүй нь

Сүүлийн таван жил улсын төсөвт мөнгө тусгуулаад ч эхлүүлж чадаагүй хавдрын шинэ эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах үүргийг уржигдар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаныханд өгсөн. Түүний захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн өчиг­дөр энэ талаар мэдээлэл хийв. Тус ажлын хэс­гийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэл­баатар ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнх­сайхан, УИХ-ын гишүүн Ж.Чин­бү­рэн, Л.Мөнх­баясгалан, Н.Алтан­шагай нар багт­жээ.
2024-12-18