Хятад улс хүн амаа нэмэгдүүлэх тал дээр янз бүрийн компанит ажлаа өрнүүлж эхэлжээ.
Гэр бүлийг нэгээс илүү хүүхэд төрүүлэхийг, ганц бие хүмүүсийг гэрлэхийг ятгах зэрэг ажлыг эрчимтэй явуулж байгаа тухай Financial Times сонин мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр орон нутгийн эрх баригчид гэрлэсэн эмэгтэйчүүд рүү утасдаж, хүүхэдтэй болох төлөвлөгөөнийх нь талаар асуудаг боложээ.
Иргэдтэй хийсэн яриа болон Хятадын нийгмийн сүлжээн дэх нийтлэлээс харахад маш бүсгүйчүүдийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт урьж, эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.
Нэгээс дээш хүүхэдтэй болсон гэр бүлд тусгай тэтгэмж олгож эхэлсэн байна. Тэтгэмж нь орон нутаг болгонд адилгүй бөгөөд тухайлбал Жэжян хотод эмэгтэйчүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлбэл 100 мянган юань амлажээ.
Түүнчлэн, их дээд сургуулиуд ганц бие оюутнуудад чиглэсэн “Гэрлэлт ба хайр дурлалын тухай” хичээлийг нэвтрүүлсэн байна.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдэгсэнээр "Их дээд сургууль бол оюутнууд хайраа олох чухал газар юм."
Гэвч оюутнуудын дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад судалгаанд хамрагдагсдын 57 хувь нь суралцахын хажуугаар маш их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг тул гэр бүл зохиохыг хүсэхгүй байна.