АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трамп багаа бүрдүүлж эхэлсэн. Тэрбээр Италид суух АНУ-ын Элчин сайдаар NBA-ийн “Хьюстон рокитс” багийн эзэн Т.Фертиттаг томилжээ. “Тилман бол манай улсын хамгийн шилдэг зугаа цэнгээн, үл хөдлөхийн компанийн нэгийг үүсгэн байгуулсан амжилттай бизнесмен юм. Мөн хүүхдийн байгууллага, хууль сахиулагчид, анагаах ухааны салбарынханд гараа сунгаж хандивын маш олон арга хэмжээг зохион байгуулсан” хэмээн Д.Трамп түүнийг онцолжээ. Д.Трампын сонгуулийн кампанит ажилд нь өдгөө 67 настай Т.Фертитта 487 мянган ам.доллар хандивласан аж.
Н.Энх