Шатар сонирхогчдын энэ оны нийслэлийн АШТ-д есөн дүүргээс эмэгтэй, эрэгтэйчүүдийн ангилалд шалгарсан нийт 81 оролцогч өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Эмэгтэйчүүдээс Т.Ариунзаяа (Хан-Уул) түрүүлж, Б.Энхдэлгэр удаалан (Баянзүрх), Х.Нямтэмүүлэн (Сонгинохайрхан) III байр эзлэв. Эрэгтэйчүүдээс Р.Өлзийтогтох аваргалж (Хан-Уул), М.Ариунтөр (Сонгинохайрхан) мөнгө, Ш.Энхбат (Баянзүрх) хүрэл медаль хүртжээ.
Энэ удаа Ц.Бямбаа (Баянзүрх) шилдэг ахмад эмэгтэй тамирчин, Н.Хүүхэнжимээ (Хан-Уул) ахмад эрэгтэй тамирчин, Д.Мөнхзул оюунлаг түшээ шатарчнаар шалгарсан байна. Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй зургаа, нийт 18 шатарчин ирэх жилийн нэгдүгээр сарын 12-13-нд Төрийн ордонд зохион байгуулах улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд оролцох эрх авав. Уг тэмцээнд 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шатарчид мөн ур чадвараа сорих аж.