Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудад яллах дүгнэлт үйлджээ 

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьснаас 284-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдгээрт эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, өмчлөх эрхийн эсрэг 69, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, хүрээлэн буй орчны эсрэг 15, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, мөрийтэй тоглоом зохион байгуулсан тав, авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны дотор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай холбоотой үйлдэл багтсан юм. 
2023-12-06

Онцгой байдлын сургуулиас боловсруулсан номуудын агуулгыг хэлэлцлээ

Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ
2023-12-06

Хорт хавдрын эмчилгээнд сүүлийн үеийн технологи нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсын ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2023-12-06

 “Түгжрэл”-ийн сайдын хамаарал бүхий компанийн галт тэрэг осолдсон хэргийг шүүхэд шилжүүллээ

 Дорноговь аймгийн Сайншанд сумын V баг буюу олны нэрлэж заншсанаар Зүүнбаянгаас Хулан шанд зөрлөг хүрэх замд 2022 оны есдүгээр сарын 28-ны 00.59-01.01 цагийн үед ачааны галт тэрэг осолдож, гурван хүн гэмтсэн билээ. ИХ-ын гишүүн, сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик”-ийн эзэмшлийн ачааны 6022 дугаар галт тэрэг тухайн үед 17 вагонтой явснаас 16 нь замаасаа гарсан байдаг. Энэ үеэр тус галт тэрэгний машинч, туслах машинч, вагон үзэгч гэсэн гурван хүн гэмтсэн юм. Эл хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн аж.
2023-12-06

25 айлын гэр, байшин нурж, 14 сум цахилгаангүй болов

Уржигдар буюу энэ сарын 4-нд Баян- Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн нутгаар цас орж, хүчтэй шуурга дэгдэн, цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас 21 айлын гэр, байшин нурж, сүйдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Тодруулбал, Ховдын Чандмань, Дарви сумд салхи ширүүсэж, хурд нь секундэд26-28 метрт хүрснээс 20 айлын 16 гэр, хоёр байшин, гараашийн дээвэр нуржээ. Мөн Увс аймгийн Ховд, Завханы Цэцэн-Уул сумд хүчтэй цасан шуурганаар гурван айлын гэр нуран унасан байна. Орон нутгийн захиргаа, онцгой байдлын байгууллагын ажилтнууд эдгээр айлд тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлэх, хохирлын хэмжээ тогтоох ажлыг дор бүрнээ зохион байгуулжээ. Түүнчлэн шуурганы үеэр алга болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олж, автомашинтайгаа цасанд суусан, төөрсөн 24 хүний аюулгүй байдлыг хангасан аж. 
2023-12-06

Киргизтэй хамтран аялал жуулчлалын бизнес форум хийх боломжтой

Уулзалтад Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Айбек Артыкбаев болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, туршлага солилцов. Тус үйл ажиллагаанд Монгол, Киргиз хоёр улсын аялал жуулчлалын салбарын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
2023-12-06

Баруун, төв, зүүн зүгийн нутгаар цасаар шуурсан хэвээр байна

7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-12-06

PISA: Монгол сурагчид олон улсын дунджаас 3, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ

Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ
2023-12-06

Монголд 50 хүн тутмын 1 нь сайн дурын ажил хийдэг

Дэлхий нийтээр сайн дурын ажилтны өдрийг 39 дэх жилдээ тэмдэглэж буй.
2023-12-05

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

ЦУОШГ-аас Дундговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулсаар байна.
2023-12-05

Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар зөвлөмж хүргүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаарх авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах хориглосон.
2023-12-05

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдов.
2023-12-05

Төмөр замын дүрэм, журмыг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
2023-12-05

ЦЕГ: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч өөрийгөө хашаанаас боомилж, нас баржээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч хашаанаас боомилж, амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдөр СХД-ийн нутаг дэвсгэр “Залуус” хорооллын орчимд амиа хорлосон байдалтай эрэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн иргэн нь дотоодын цэргийн 05 дугаар ангид харъяалалтай, Цахилгааны станцад харуул хамгаалалтын ажилтай, дэд ахлагч цолтой 34 настай М байсан нь тогтоогдсон. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, хувийн асуудлаас болж ийм харамсалтай үйл явдал болсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
2023-12-05

БНХАУ-ын Засгийн газрын 2024-2025 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Ажлын төлөвлөгөөний дагуу 2024/2025 оны хичээлийн жилд Монгол улсад  бакалавр, магистр, докторын 3 түвшинд  БНХАУ-ын Засгийн газрын А зэрэглэлийн тэтгэлгийг олгоно. Дараах байдлаар зохицуулагдана.
2023-12-05

“Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ 

“Юргана индастри” компанийн “Ургана” брэндийн гарын шингэн саван, үс арчилгааны бүтээгдэхүүн, хужиртай аяга, таваг угаагч, бактерийн эсрэг шал угаагч, жамц давстай шүдний оо зэрэг нь байгаль орчинд ээлтэй, хүн, амьтанд сөрөг нөлөөгүй, химийн орц найрлагагүй, органик бүтээгдэхүүн аж. Үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангаж байгаа тул МҮХАҮТ-аас өчигдөр “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ. Тус компани нь 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж буй аж. Мөн зарим нэр, төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстанд нийлүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд Европын зарим оронд худалдах гэнэ. Ташрамд дурдахад, органик бүтээгдэхүүн гэж үйлдвэрлэхэд нь орж буй орц, түүхий эдийг тарьж, ургуулах, боловсруулах явцад ямар нэг химийн гаралтай (пестицид) болон нийлэг бордоо, ионжуулах туяа, генетикийн өөрчлөлттэй организм ашиглаагүйг хэлдэг аж. 
2023-12-05

Цасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурсан.
2023-12-05

ЦЕГ: 15-16 насны хоёр хүүхэд 60 настай хүн зодож, амийг нь хохироожээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ. Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023-12-05